よくある質問
Шалгалт өгөхөд ямар шаардлага хангасан байх вэ?
Улс, нас, хүйс үл хамаарна.
Ямар төрлийн шалгалтууд байдаг вэ?
Дараах 3 төрлийн шалгалт байдаг.
①Мастер түвшний шалгалт (CEFR C2)
② Дээд түвшин, Дундаас дээш түвшин, Дунд түвшин (CEFR B1 B2 C1)
③ Ахисан анхан түвшин, Анхан түвшин (CEFR A2)
Шалгалт бүрт зөв хариулсан байдлаас хамааран тэнцэх хувь нь өөр байна.
Би гадаадаас шалгалт өгөх боломжтой юу?
Одоогийн байдлаар Хятад, Вьетнам, Мьянмар, Непал улсуудад шалгалт өгөх боломжтой.
Монгол, Филиппин улсуудад шалгалт явуулах бэлтгэлээ хангаж байна.
Би шалгалтаа цуцалсан ч, төлбөрөө буцаан авах боломжтой юу?
Шалгалтын төлбөр төлсний дараа, төлбөрийг буцаан олгохгүй.
Харин төлбөрөө төлөхөөс өмнө, цуцалбал зөвшөөрнө.
Шалгалтанд тэнцвэл, японы компанид ажилд орж чадах уу?
Ажлын байраа солих бол, япон хэлний өндөр мэдлэгтэй байх нь давуу тал болж, сайн ажил олж, илүү өндөр цалин авах магадлал өндөр.
Их сургууль , коллеж, мэргэжлийн сургуульд суралцахад давуу тал болох уу?
Хичээлийн агуулгыг илүү сайн ойлгон, өндөр оноо авах болон ажилд ороход илүү хялбар болно.
Японд иргэний харьяаллаа өөрчилсөн ч, шалгалт өгөх боломжтой юу?
Болно. Анкет бичихдээ өмнө байсан улсын харьяаллаа бичээрэй.
Тэнцсэн эсэхээ хэрхэн мэдэх вэ?
Шалгалт өгсөний дараа, 4 долоо хоногийн дараа мэдэгдэл бүхий захидал таны гэр эсвэл харьяа газарт шуудангаар илгээгдэх болно.
Шалгалт өгсөний дараа, 4 долоо хоногийн дараа мэдэгдэл бүхий захидал таны гэр эсвэл харьяа газарт шуудангаар илгээгдэх болно.
2019 оны байдлаар, В сонголт жилд 4 удаа, А сонголт жилд 2 удаа явагдана.